2024-02-23 өдрийн 11 цаг 00 минут
River garden, La Scintilla restaurant
99072281
Price: 160000 ₮
www.wineclub.mn-ын хамгийн анхны үйл ажиллагааг танилцуулж байна.
Нэрнээсээ л ойлгомжтой энэхүү клубыг вино сонирхогч хэн бүхэнд зориулан нээж буйдаа баяртай байна.
Монгол улсад виноны хэрэглээ өсөхийн зэрэгцээ маш олон брэндийн вино импортоор ирдэг.
Харин та эдгээрээс сонголт хийхэд хүндрэлтэй байгаа биз?
Виноны амтыг мэдрэхэд хамгийн чухал зүйлс бол тээвэрлэлт, хадгалалт, сорт сонголт мөн орчин.
Тиймээс таны цагийг хэмнэхээр хадгалалтын горим алдагдаагүй, шинэхэн виноны сонголтыг хийж, тухтай орчинд тухайн виноны яг л тэр жилийн ургацын амтыг мэдрүүлэхээр мэргэжлийн Sommelier-ээр удирдуулсан оройн зоог болох WINE & DINE эвентийг санал болгож байна.
WINE CLUB-аас 2024/02/23-ны өдөр Maison CasteL MN, La Scintilla restaurant-тай хамтран хамгийн анхны вино амталгааны эвентээ гишүүддээ зориулан зохион байгууллаа.
Maison CASTEL брэндийн
• Тод ягаан болон дур булаам нил ягаан өнгийн тансаг хослол бүхий Cuvee Rosee Brut /Sparkling/
• Жимсний исгэлэн амттай 2022 Bordeaux Sauvignon Blanc /AOC/
• 2021 Merlot /Varietals/ виног курс хоолтой хослуулан танилцуулсан.
Энэ өдрийн хамгийн сүүлд 𝗖𝗵𝗮̂𝘁𝗲𝗮𝘂 𝗛𝗮𝘂𝘁-𝗖𝗼𝘂𝗹𝗼𝗻 буюу ургацаа гараар хурааж, нээлттэй торхонд исгэж, 12 сар царс торхонд насжуулан, жилд хамгийн ихдээ 6000 орчим шил үйлдвэрлэгддэг 60% Merlot, 23% Cabernet Sauvignon, 17% Petit Verdot усан үзэмний холимог үл ялиг какао болон ваниллийн үнэртэй, эрдэслэг таннин бүхий амсахад сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлэх улаан жимсний амт давамгайлсан хуурай улаан вино байлаа.
Борлуулалтаараа дэлхийд №1, Хуучин дэлхийн орнууд буюу Европт №3-т борлуулагддаг Франц улсын Maison CASTEL брэнд,
2014 𝗖𝗵𝗮̂𝘁𝗲𝗮𝘂 𝗛𝗮𝘂𝘁-𝗖𝗼𝘂𝗹𝗼𝗻 буюу Сахиусан тэнгэрийн шилтгээний виногоор дэмжиж, хамтран ажилласан АПУ ХК,
Гайхалтай меню-ээр үйлчилсэн La Scintilla restaurant-ийн захирал Т.Амина, тогооч А.Чинзориг,
MBBA холбооны тэргүүн WSET level 2, 3-тай Sommelier Г.Гомбонэрэн нартаа баярлалаа.
Wine&Dine эвентэд байгууллага, хамт олны захиалга авч байна.